Thursday, April 12, 2018


КАТАБОЛИЗМ
Амьд биеийн эс дотор нийлмэл бодис нийлэгжих үзэгдлийн зэрэгцээ бас задрах үзэгдэл буюу катаболизм(диссимиляци) байнга явагддаг. Нийлмэл органик молекулуудыг энгийн молекул болгож задалдаг химийн урвалуудыг бүхэлд нь катаболизм гэнэ. Өөрөөр хэлбэл үүсэж нөөцлөгдсөн нийлмэл өндөр молекултай нэгдлүүд задарч энерги ялгарч энгийн бага молекуултэй нэгдэл үүсгэдэг. Жишээн:
·        Уураг амин хүчил+амин хүчил
·        Гликоген, цардуул, целлюлоз -  глюкоз+глюкоз
·        Нуклейн хүчил-  нуклеотид+нуклеотид
·       Липид-  өөхний дээд хүчил+глицерин
Эдгээр урвалууд нь органик молекул дахь химийн энергийг бэлнээр нь суллаж өгдөг. Энэ энергээр ХФА-г ГФА болгож фосфоржуулсанаар дахин хэрэглэхэд хялбар болгож, ГФА байдлаар хадгалдаг. Катаболизмын урвалуудын чухал хэсэг нь гликолиз, Кребсийн эргэлт, электрон тээвэрлэх хэлхээ юм.

Гликолизын үед 6 нүүрстөрөгчийн атомтай, глюкозын молекул 3 нүүрстөрөгчийн атомтай пируватын 2 молекул болж задардаг. 2ГФА зарцуулдаг боловч 4 ГФА шинээр үүсдэг. Кребсийн эргэлтээр илүү олон ГФА нийлэгждэг.







Эмийн ургамал, түүний нөлөө


Эмийн ургамал нь ил шархнаас эхлээд өвчин эмчлэх, биеийн эсэргүүцэл сайжруулахаас гадна будагүнэртэнгоо сайхны бүтээгдэхүүн хийхэд ашиглагддаг. Үнэртэн хийхэд хэрэглэдэг төрлүүдийг ерөнхийд нь херб гэж нэрлэнэ.
Хүн төрөлхтний олон мянган жилийн турш хуримтлуулсан туршлагад үндэслэж, эмийн ургамал гэсэн ангилал бүрдэн бий болсон юм. Аль ч үндэстний уламжлалт анагаах ухаанд эмийн ургамал ашигласан эмчилгээ ашиглагддаг билээ.
Орчин үед шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд дээрх баталгаатай бус мэдээллүүдийг судлан, хүний биед эерэг нөлөө үзүүлэх эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоож, анагаах ухааны салбарт өргөн ашиглаж байна. Мөн зарим эмийн ургамлыг хүн төрөлхтөн тариалах болжээ.
Ургамал нь нэг байрандаа байдаг тул гадны биетээс хамгаалахын тулд бусдад хор учруулах бодисыг өөртөө агуулах нь элбэг. Энэхүү бодисууд нь өвчин үүсгэгч нянг устгах зэрэг нөлөө үзүүлдэг боловч хүнд бараг нөлөөгүй байх магадлалтай. Иймээс ургамлыг хүн төрөлхтөн эртнээс анагаах ухаанд ашиглаж ирсэн гэж үздэг.

Wednesday, April 11, 2018



Зүрх судасны бүтэц

Зарим нь Дутуу шүү мэдэж асуух зүйл байвал асууж болно баярлах
 Бие мах бодид орсон тэжээлийн зүйлийг эс эдэд хүргэж өгөх тараах,хангах үүргийг зүрх судасны тогтолцооны эрхтнүүд гүйцэтгэнэ.Зүрх- судасны тогтолцоо нь зүрх,цусны ба тунгалгийн судаснуудаас тогтдог.Зүрх судасны тогтолцооны эрхтнүүд үйл ажилгааны  хувьд бүх биеэр цус,тунгалгийг тарааж,эс,эд,эрхтэнд хүчил төрөгч, тэжээлийн бодис болон биологийн итэвхт бодисыг хүргэж,тэндээс бодисын солилцооны бүтээгдхүүнийг авч,улмаар бие мах бодиос гаргах нөхцөлийг бүрдүүлдэг.
Зүрх:Зүрх нь гүйцгэх үйл ажилгаандаа зохицсон баруун, зүүн 2 хэсгээс, хэсэг тус бүр нь ховдол,тосгуураас тогтдог,4 тасалгаа бүхий булчинлаг уут юм.Зүрх бол цусыг хөдөлгөөнд оруулдаг гол эрхтэн,бодис солилцоонд онцгой үүрэг гүйцэтгэдэг.эндокард,миокард,эпикард гэсэн 3 бүрхүүлтэй.Гадуураа үнхэлцгээр хучигдсан байдаг.
Эндокард:Зүрхний хэсэг тус бүрд харилцан адилгүй,зүүн талд ялан гуяа зүүн ховдол орчимд нилээн зузаан байна.Энэ зузаан хэсэгт хэд хэдэн давхруудыг ялгаж ялгаж болно.Үүнийг хамгийн дотор талаас нь авч үзвэл
1.Дотор хөхөлжин эсүүд,түүний доогуур суурин мембран буюу нарийхан ширхэгт холбогч эд,үүсгэвэр ба од хэлбэрийн үржин хуваагдах чадвартай эсүүд оршино.
2.Дотор талын холбогч эдийн давхар.
3-4.Булчинт ба уян хатан ширхэгт давхар.
5.Гадар холбогч эдэн давхар.
Эндокардын нимгэн хэсэгт эдгээр давхрууд тод мэдэгдэхгүй.Эндокард нь өвөрмөц хавхлагтай,энэ нь уул бүрхүүлийн гол элементээс бүрэлдсэн тогтсон,нягт холбогч эдэн хэсэг болно.
Миокард:Булчинт бүрхүүл,ялангуяа тосгуур хавьд маш хүчтэй хөгжсөн байх ба гарал,бүтцийн хувьд их биеийн хөндлөн судалт,гөлгөр булчингийн аль алинаас нь ялгаа бүхий зүрхний булчингаас тогтдог.Зүрхний булчин хөндлөн судалт булчингаас тогтдог.Булчингийн ширхгүүдйин хоорондуур холбогч эд байрлах бөгөөд түүний дотор цусны судас,нервийн төгсгөлүүд байна.Зүрхний ховдол,тосгуур 2 ын булчин анатомын %д бие биеэсээ нягт холбогч эдийн  фибриз цагиргаар тусгаарлагдсан байх бөгөөд энэ цагирагласан нягт эдэд зүрхний хавхлага бэхлэгддэг.Зүрхний баруун ховдлоос тосгуурт шилжин орсон булчингийн ширхэгийн багц байдаг үүнийг атриовентрикулер багц гэх бөгөөд зүрхний ажилгааг, ялан гуяа ховдол,тосгуур 2 ын эрэмбэ дараатай ээлжлэн ажиллах явцыг зохицуулах онцгой үүрэг гүйцэтгэдэг.  
Зүрхний булчинг ажилч,дамжуулагч гэсэн 2 төрөлд хуваагдана.Ажилч булчин зүрхний дунд бүрхүүл-миокардын бүтцийн гол элемент болно.
Зүрхний бүх дамжуулагч нь булчингийн хэвийн биш эсүүдээс тогтоно.тухайлбал цайвар шар өнгөтөй,тэгш бус зууван хэлбэртэй,хөндлөн голчоороо хэвийн эсүүдээс 2-3 дахин том байдаг.
Эпикард:Цусны судсаар баялаг холбогч эдийн нарийхан үе давхаргаас тогтоно.Энэ бүрхүүлийн гадар тал жигд бус гадаргуутай,олон өнцлөг бүхий нэг дан хавтгай хучуур эдийн эсүүдийн дотор олон бөөмт эсүүд тохиолдхоос гадна уян хатан ширхэг дотор бүрхүүлийхээс маш бага байна.Зүрхний гадар бүрүүлийн гадуур дотроо бага хэмжээний шингэн бүхий уут оршихыг үнхэлцэг гэнэ.
Зүрхний цусан хангамж-Зүрхийг тэжээгч маш олон тооны судаснууд түүний бүх давхраар тарсан байдаг.Булчинт бүрхүүлийн булчингийн ширхэгийн хоорондох холбогч эдээр титмийн артерийн олон жижиг салаанууд явж,цаашдаа хялгасан судас болж задарна.Эдгээрийн зарим нь зүрхний гадар,дотор бүрхүүл, хавхлага зэргээр тарж,тэдгээрийг тэжээх үүрэгтэй.
Зүрхний мэдрэгжилт:Симпатик,парасимпатик нервээр зүрх мэдрэлжих бөгөөд эдгээр нь зүрхний 3 н давхарт нервийн төгсөглүүдийг үүсэгхээс гадна нервийн зангилааг үүсгэнэ.Энэ зангилаанд мелинтэй мелингүй ширхэгүүдийн аль аль нь тохиолдоно.
          Цусны судас                                            
Бмб дотор цусны судас нь- цусыг эд эрхтэнд дамжуулах хүргэх ,эрхтэн тус бүрд очих цусны хэмжээг тохируулах,эрхтнүүдэд явагдах бодисын солилцоонд оролцох зэргийн үндсэн 3 үүрэгийг гүйцэтгэх бөгөөд энэ үйл ажиллагаа төв мэдрэлийн систем, түүний салаа салбар болох судсан дах мэдрэхүйн ба хөдлөхүйн нервийн төгсгөлүүдээр орзохицуулагддаг.Үүрэг ажилгааны дагуу
Том, дунд, жижиг, хялгасан судас гэж ангилна
Том судаснууд [гол судас,уушигны артер ба вен,хөндий вен]цусыг дамжуулах үүрэг гүйцэтгэдэг бол
Дунд ,жижиг судаснууд эрхтэнд очих цусны хэмжээг тохируулах үүрэгтэй.
Хялгасан судаснууд шим тэжээлийн бодисыг эс,эдэд хүргэх ,тэнд үүссэн хэрэггүй зүйлийг хүлээн авах үүрэгтэй.Хамгийн нарийхан хялгасан.судасны диамет7-8 мкм, хамгийн нарийн хялгасан судас зүрхний миакардад байдаг,голч нь 4-5 мкм болно.Хамгийн том хялгасан судасны диаметр 30 мкм тэй тэнцэнэ.Хялгасан судас гол төлөв артери венийн судасны дунд орших боловч зарим эрхтэнд онцлогтой.Тухайлбал: бөөрөнд 2 артерийн дунд,элгэнд 2 венийн хооронд хялагсан судас байрлаж гайхамшигт торыг үүсгэнэ.
Артери венийн судас-Артери,венийн судаснуудыг аль алиныг том,дунд,жижиг гэж 3 хуваадаг.Жижиг судас нь хялгасан судастай холбогдох ба том судас зүрхтэй холбоотой байдаг.Дунд судаснууд том ба жижиг судасны завсарт оршиж тэдгээрийг хооронд нь холбож өгдөг.
Артери-Зүрхнээс ирсэн цусыг хялгасан судасны зүг дамжуулах үүрэгтэй,венийг бодход голч багатай,голчийн байдлаар нь том ,жижиг ,дунд гэж 3 хуваана.Артерийн судасны хана 3 давхар бүрхүүлээс тогтдог.Тэдгээрийг дотор [интема] дунд [медиа], гадар [адвентаци] бүрхүүлтэй гэж тус тус нэрлэнэ.Артерийн судсыг булчин голлсон,уян хатан ширхэг голлсон,холимог артери гэж 3 хуваадаг.Булчин голлсон артерид цусны гүйдлийг тасралтгүй явуулах,түүний хэмжээг тохируулахад зориулагдсан,дунд бүрхүүлдээ гөлгөр булчин ихтэй дунд ба жижиг артери багтдаг.Ийм учираас  байнгын өндөр даралт ,хүчтэй түрэлт бүхий цусыг зүрхнээс хүлээн авдаг гол судас,уушигний артери зэрэг том судаснуудын ханын дунд бүрхүүл уян хатан ширхэгээр баялаг байна,дунд бүрхүүлийн завсрын давхарт булчигийн эд, уян хатан ширхэг 2 тэнцүү хэмжээтэй байвал холимог артери гэнэ.
Артериол-Булчин голлосон артерийн голч нарийсё,бүх бүрхүүл нь нимгэрэн улмаар артери гэж нэрлэгдэх нарийн судас болж хувирдаг.
Венийн судас-эд, эрхтэнд хүчил төрөгчөөр бага нүүрс төрөгчийн хийгээр их цусыг зүрх рүү түүний баруун тосгуурт тээж ирдэг судасыг венийн судас гэнэ.том ,жижиг,дунд ялгах ба мөн 3 бүрхүүлээс тогтоно.Венийн цусны даралт артерийхаас бага,урсах цусны гүйдэл хүч багатай,удаан тул венийн цус хөндий томтой байдаг.Энэ нь уул судасны үүрэг ажилгааны онцлогтой холбоотой ба судасны ханын бүтцэд нөлөөлдөг.Венийн хананд уян хатан элемент сул хөгжсөн, гөлгөр булчингийн эд бага хэмжээтэй байдаг.Венийн судсаар цус урсах явдалд энэ судасны хананд байдаг хавхалгууд цусыг зүрх рүү урсахад дөхөм үзүүлж ,буцаж урсах замыг хаадаг.
Венул-судасны тогтолцооны венийн хэсгийн эхний салаа бөгөөд энд хялгасан судаснаас цус цуглардаг.
Цусны судасны мэдрэгжилт-цусны бүх судасны дагуу нерв орших,түүний ханын 3 давхарыг нэвтлэн мэдрэлээр хангагдах учираас цусны судасны ханын аль алинд миэлинтэй ба миэлингүй нервийн ширхэгээс тогтсон зангилаанууд оршино.Цусны судас агшиж тэлэгдэх нь судас хөдөлхүйн төвөөс ирж байгаа импульсийн нөлөөн дор явагдана.
Тунгалгийн судас-Бмб ын дотор цусны судаснуудын зэрэгцээгээр тунгалгийн судас байх бөгөөд эдгээр нь биеийн зах хязгаарын хэсгүүдээр венийн судастай хамт тарсан байх боловч цусны судастай харицуулхад тунгалгийн судас гүнзгий байршилтай байна.
v  2Тэжээл боловсруулах эрхтний ерөнхий бүтэц
Үндсэн үүрэг нь тэжээлийн зүйлийн жижиглэх химийн боловсруулалтанд ор оруулах,улмаар шим тэжээлийн бодис шимэгдэх,шинэ бодис хэлбэржин бүрэлдэх эцэсст нь  бие мах бодид хэрэгцээгүй зүйлийн  баас ялгадас хэлбэрээр гадагш гаргахад оршидог.Т.б.э тогтолцоог бүтэц үйл ажилгааны онцлогыг харгалзан урд,дунд,хойд гэсэн 3хэсэгт хуваана.
Урд хэсэгт амны хөндий,залгиур улаан хоолой зэрэг эрхтэн хамаарагдах бөгөөд хоол тэжээлийн зүйлийг барьж авах,түүнийг амтлах, шүлсээр норгох,механикаар бутлан боловсруулж улмаар т.б.э ний дунд хэсэгт дамжуулах үүрэгтэй.Амны хөндийн эрхтнүүд бүхэлдээ дотор талаасаа салст бүрхүүлээр хучигдана,булчинт давхраг бараг байхгүй,салст бүрхүүл нь дээд доод эрүүний ясанд бэхлэгддэг.Уруул,завьж, хатуу тагнай,зөөлөн тагнай, буйл, шүд,хэл,залгиур, улаан хоолой орно,

Дунд хэсэг ходоод нарийн бүдүүн гэдэснээс тогтох бөгөөд энд тэжээлийн зүйл химийн боловсруулалтанд өртөж цус,тунгалгийн тогтолцоонд шимэгддэг байна.Мөн энэ хэсэгт хэвлийн том булчирхай болох элэг, нойр, булчирхай багтдаг.
Хойд хэсэг шулуун гэдэсний хойд хэсэг багтдаг.Энэ хэсэгт боловсроогүй үлдсэн тэжээлийн зүйлийн үлдэгдэл баас хуримтлагдан гадагшилна,Тэжээл боловсруулах гуурсны хана эрхтэн бүрт бүтэц үйл ажилгааны онцлогтойбайх боловч салст, булчинт, гадар буюу усавх бүрхүүлээс тогтдог.
v  3.Эсийн бүтэц .зохион байгуулалт
Эс БМБ ийн бүтэц болон ү.а ний чухал нэгж юм.Амьд бмб ийн янз бүрийн эд эрхтэнг бүрдүүлж байгаа эсүүд химийн найрлага,б.с ний шинж байдал,бүтэц үүрэг үйл ажилгаа, гадаад хэлбэрээрээ хоорондоо ихээхэн ялгаатай Хэлбэр дүрс нь олон янз байна хавтгай,дөрвөлжин,бортгон,бөөрөнхий,ээрүүл,шилбүүртэй эсүүд,одлог хэлбэртэй байна. Эрхтэн систем ямар ү.а явуулах гүйцэтгэж байгаа үүрэгтэй салшгүй холбоотой жнь:цусны эсүүд бөөрөнхий хэлбэртэй мэдэрлийн эсүүд одлог сэртэнгүүдтэй.эсийн жин 10-8-10-9гр.10-100 мкм диа метртэй ба ус,эрдэс бодис,уураг өөх тос,нүүрс зэрэг оргоник нэгдэл, мөн оргоник бус бодисоос тогтдог
Оргоник биш нэгдлүүд- Ус нь эсийн биеийн жингийн 70-80% г эрдэс бодис 35% оргоник бодис 20-30% болон химийн урвал явах үндсэн орчин болдог.
Эрдэс бодисыг үндсэн 3 хэсэгт ялгана.
1.Макра элемент 2.Микро элемент 3.Ультро микро элемент
Макро элемент СО2,О2, Н2,К,Мд, Са, Nа, N,эдгээр нь ион хэлбэрээр эсийн сийвэнд оршино.
Микро элемент Сu, Zn, марганц, селен,төмөр,
Улетро микро элемент маш бага хэмжээгээр байдаг, уран,алт, мөнгөн ус, ради,
 Оргоник нэгдэл эсийн бүтцэд ордог үүнд уураг,өөх тос, нүүрс ус, нүклейн хүчил хамаарна.уураг нь фермент гормоны бүтцын % хэсэг болох биеийг хамгаалах үүрэгтэй.фермент нь амьд эс бмб ийн дотор процессийг хурдасгаж эрэмбэ дараа чиглэлийг бий бологдог,Нүүрс ус ферментийн үйлчилэлд энгийн нэгдлүүд болж задрахдаа маш их энергийг гаргаж тэр нь бмб ийн хэрэгцээнд зарцуулагдана,Нүклейн хүчил удамшилийн мэдээллийг хадаглах , дамжуулах үүрэгтэй.
  Эс орчноосоо эсийн мембранаар тусгаарлагдах ба бөөм , сийвэн агуулна.Эсийн мембраны зузаан 6-10 нм,Эсийн мембран нь липидийн хос давхарга,уураг,нүүрс уснаас тогтох хагас шингэн төлөвтөй өвөрмөц бүтэцтэй юм. .Эсийн сийвэнгийн найрлага ус,уураг, глюкоз, фосфолипид холестрин,электролитууд болон түүний бүтцийн хэсгүүд агуулагдана.
Эсийн бүтцийн хэсэгт эрхтэнцрүүд -Үүнд рибосом,метохондри, эндоплазмын тор,гольджийн аппрат,лизосом орно.Гольджийн аппрат, митохондри, эндоплазмын тор,лизосом нь мембрант бүтэцтэй.Рибосом, бичил гуурсууд мембрант бүтэцгүй
Рибосом-нь РНХ г агууллна.рибосом нь мРНХ  ба тРНХ тэй хамтарч уургийн нийлэгжилтийг зохицуулдаг

.Эсийн ү.а –г тэтгэж хангадаг 2 чухал систем байдаг.
1.Эсийн үржил өсөлт хөгжилттөй холбоотой бөгөөд ДНХ –н хуулбарлагдан үржих РНХ уургийн нийлэгжилтийг ханган нөхцөлдүүлдэг эсийн удамшилийн систем .
2.Эсийн физиологийн ү.а бодисын нийлэгжилд шаардагдах эрчим хүчийг бий болгодог эрчим хүчний хангамжийн систем зэрэг нь аль ч төрлийн эсэд байдаг.Амьд эс бүр хүрээлэн буй орчноосоо тэжээлийн бодисуудыг өөртөө шингээн авах гадаад орчний цочроогч болон сэдээгч хүчин зүйлийн эсрэг хариу урвал үзүүлэх орчний хүчин зүйлд дасан зохицох зэрэг шинжүүд агуулсан байна.
Бөөм-Бөөм нь удамшилын материал мэдээлэл дамжуулах ба уургийн нийлэгжилтийг зохицуулах гол үүрэгтэй.Бөөмийн мембранд 100 нм хүртэл диа метр бүхий олон тооны бичил сувгууд байх бөгөөд үүгээр макра молекулууд чөлөөтөй нэвтэрч байдаг.
v  4.Эсийн хуваагдал
Эсийн хуваагдал нь эсийн удамшилийн материал болон днх болон хромсомын нийлэгших хуулбарлагдан шинчлэгдэх процесс явагдана.Нэг хуваагдлаас дараагийн хуваагдал хүртэл эсийн оршин амьдрах хугацаад эсийн мөчлөг гэдэг.Байнга хуваагдан үржин шинчлэгдэж байдаг эсүүдэд арьсны хучуур эдийн өсөлтийн эсүүд, гэдэсний ханын эсүүд,ясны чөмөгний цус төлүүлэх гэсэн олон эс хамаарна.Эсийн мөчлөг цаг хугцаанаас  хамаарч 4 хэсэгт хуваана.
1.Жинхэнэ митоз хуваагдал
2.Нийлэгжилийн өмнөх үе
3.Нийлэгжилийн үе
4.Нийлэгжилийн дараах үе
Эсийн үржил бол бмб ийн ш.ч –н удамшилын тасралтгүй байдлыг нөхцөлдүүлнэ.
1.Митоз  2.Мейз, 3. Амитоз ,  4.Эндомитоз хуваана.
Митоз хуваагдлын биологийн мөн чанар хуваагдаж байгаа эсийн хромсомдууд агуулагдсан удамшилийн материал шинээр эсүүдэд тэнцүү хуваахад оршино.
Амитоз хуваагдалын үед зөвхөн эсийн бөөм 2 хэсэг хуваагдаж сийвэн хуваагдахгүй үлддэг.Эсийн өвөрмөц ү.а эд явагдаж байгаа үе түүний бөөмийн материалыг нэмэгдүүлэх боломжыг өсгөнө.
Эсийн митоз хуваагдлыг дотор нь
 а.Профазийн үе шат буюу өөрчилтийн үе,    
 б.Мето фаз, анафаз буюу хуваагдал хөдөлгөөний үе 
 г. Телофаз  буюу бүрэлдэн бий болох үе

4444Нугас тархины гистологийн  бүтэц
Нугас нь сээр нурууны хөндийн дагуу оршино.гүйцэтгэх үүргийн хувьд мэдрэлийн тогтолцооны хөдөлхүйн гол аппрат учираас хөдөлхүйн бүх эрхтний төвүүд нугсанд байрлана.Нугасыг хөндлөн зүсэж хархад төвдөө бараан,зах даа цайвар өнгийн бодисоос тогтсон байдаг.
Бор бодис нь хөндлөн огтлол дээр нисэж яваа эрвээхэй шиг хэлбэртэй.Бор бодисын дээд эвэр нь жижиг,богинохон, дунд эвэр нь маш жижиг, доод эвэр нь маш том урт байна. Бор бодис нь бүтцийн %д мэдрэлийн туслах эд, мэдрэлийн ширхэгүүдээс тогтноно.мэдрэлийн ширхэгүүд мэлингүй, мэдрэлийн ширхэг түүний салаанууд байна.Мэдрэлийн эсийг 3 бүлэгт хуваана,
1.Бор бодисийн дээд эврийн бүлэг эсүүд
2.Дунд эврийн бүлэг эсүүд
3.Доод эврийн бүлэг эсүүд
Нугасны цагаан бодис Энэ нь дангаар мэдрэлийн ширхэгүүдээс тогтоно.Түүний бүтцэд мэдрэлийн эс байхгүй,мөн туслах эсүүд гол суурийг эзэлдэг.Цагаан бодисын ширхэгүүд мэлинтэй ширхэгт хамаарагдана.
v  5.Тархи нугас гистологи
Тархи Маш нарийн зохион байгуулалттай дээд зэргээр хөгжсөн эрхтэн амьдралын бүх чухал төвүүд тархинд агуулагдана.Тархийг үнэрлэх харах эрхтэнтэй холбоотой урд талын, нугасны үргэлжилэл болох хойд талын гэж үзнэ.Нервийн эсүүдийн сэртэнгүүд тархины олон хэсгүүдийг өөр хооронд нь мөн тархийг нугастай холбох үүрэгтэй.Уртавтар тархи нь нугасны шууд үргэлжилэл учираас нугасны нэгэн адил бор ба цагаан бодисоос тогтох боловч түүний дотор талаар орших бор бодис нь эрвээхэй хэлбэрийн дүрсгүй бөгөөд харилцан адилгүй,олон хэсгүүд болж хуваагдсан байдалтай харагддаг.Уртавтар тархины бор бодис Голлын, Бурдахын, тэнэгч нервийн, нум хэлбэрийн гэх мэтчлэн олон тооны хэсгүүд болж хуваагдсан байдгаараа нугасны бор бодисоос ялгаатай.
                            Бага тархи
Бага тархи хамгийн чухал эрхтний нэг, нугас уртавтар тархи ба их тархины гадар зэргээс ирсэн сэрлийг дамжуулах замууд эндээс зүг бүр тийшээ тардгаас гадна зах хязгаарын эрхтэн дах мэдрэхүйн нервийн төгсгөлөөр хүлээн авсан цочрол бага тархинд ирээд эндээсээ цааш тохируулагч буюу хөдөлхүйн аппаратуудад дамжуулагдана.Ийм учираас бага тархи биеийн бүх хөдөлгөөн , тэнчвэрийг зохицуулж , булчингийн хөдөлгөөнийг бариж байдаг.Нугастай адил бор, цагаан бодисоос тогтох боловч цагаан бодис дотор талаар, бор бодис түүний гадуур оршдогоороо нугаснаас ялгаатай.
                                   Их тархи
Их тархи нервийн ажилгааны дээд төв бөгөөд маш нарийн зохион зохицуулагдана.Их тархи бол биеийн бүх эрхтний үйл ажилгааг зохицуулах төдийгүй, гадаад орчин өөрчлөгдөн ахуйтай бие махбод нягт холбоотой орших түүний дагуу хувирах зэргийг удирдан жолоодож байдаг.бор бодис цагаан бодисын гадна талаар орших тархины гадарыг бий бологдог. 
v  6.Хучуур эд, түүний онцлог,ангилал, булчирхайг хучуур эд                                                                                       
Бмб ийг гадна болон дотор талаас хучиж байдаг_Үр хөвөрлийн үед үрийн 3 хуудасны аль алинаас үүсэж болдог.Үүргүүд:
1.Биеийн бүх гадаргуйг хучиж гадны ямар нэг нөлөө нян бактери зэргээс хамгаалах үүрэгтэй.
2.Биеийн гадаргуугаар дамжуулан  нарны гэрлийг шингээх О2г дамжуулж авах зэрэг процессд хучуур эд шийдвэрлэх үүрэгтэй учраас бмб орчин 2 н хооронд явагдах б.с нд оролцоно.
3.Амьсгалах болон х.боловсруулхад оролцоно.
4.Ялгах үүрэгтэй,Бмб ийн дотор явагдаж байгаа б.с ний дүнд үүссэн хэрэггүй болсон зүйлийд арьс болон ялгах эрхтнээр дамжин бмб –с ялгаран гардаг тул дээрх эрхтнүүдийн бүтцэд орсон хучуур эд ялгах үүрэгтэй.
5. мэдэрхүйн үүрэгтэй.Х.э нь мэдэрхүйн нервийн төгсөглөөр баялаг байдаг тул биеийн гадаргуйд болон дотор эрхтэнд үүсэх мэдрэлийн  цочирыг хүлээн авдагаараа мэдрэх үүрэгтэй.
                  Хучуур эдийн онцлог
Ялгарах онцлог нь:
1.Хучуур эд шууд өөр хоорондоо шахагдан наалдаж байрласан дан эсүүд болон эпителиоцит-с  тогтоно. Эсүүдийн хооронд завсарын буюу эсжээгүй амьд бодисууд байна.
2.Х.э ийн эсүүдийг дээд тал доод тал гэж ялгана.Х.э зарим эсүүдийн дээд талын сул чөлөөтөй хэсэгт бичил цэлмэн  намираа үснүүд байдаг.
3.Х.э ийн эсүүд өөртөө цусны судасгүй учир тэжээлийн бодисыг нарийхан суурин мембранаар  түүний дор орших цусны судсаар баялаг холбогч эдэн давхраас авдаг.
4.Х.э ийн эсүүд нь заавал суурин мембран дээр орших ба энэ мембран нь хучуур эд холбогч эдийг тусгаарлаж байдаг.
5.Х.э нөхөн төлжих чадвар сайн энэ чанар нь хучуур эдийн хамгийн доод талын эгнээнүүдэд сайн илэрдэ
                         Хучуур эдийн ангилал
Х.э ийг дотор нь –Дан       ___________1эгнээт
                                                              Олон эгнээт гэж 2 хуваана.
                         - Давхар  __________Хавтгай
                                                              Шилжүүр гэж 2 хуваана.
Үүнээс гадна х.эдийг хэлбэр дүрсийг нь харгалзан хавтгай бортгон г.м ангилна.
 Х.э ийн доод тал нь суурин мембран дээр байрласан бол түүнийг дан х.э гэнэ.Дан х.эд нь эсийн хэлбэр дүрсийн % д хадтгай , дөрвөлжин, богтгон,г.м олон янз байдаг учираас дан хавтгай,дан бортгон гэж ялгана.
Х.эдийн өндөр нам нь адил бөгөөд доод талаараа суурин мембран дээр суурилсан дээшээгээ чөлөөтөй чиглсэн бол дан 1 эгнээт гэнэ.
Эсүүдийн доод тал нь суурин мембран дээр суурилсан эсийн өндөр нам харилцан адилгүй  намхан эс өндөр эсийхээ завсараар дээд тал нь чөлөөтөй байхыг дан олон эгнээт гэнэ.
Давхар х.эд нь олон давхар үүсгэн байрласан эсүүдтэй түүний хамгийн доод тал талын эгнээний эсүүд нь суурин мембран дээр бусад эгнээний эсүүд нь мембранаас зайтай 1 эгнээний эсүүдийн дээд талаар үелэн давхарлаж байрласан байна.Үр хөврөлийн гадар хуудаснаас үүсэх ба биеийн гадаргуй амны хөндийн эрхтнүүд,улаан хоолойн эхний хэсэгт хоол боловсруулах эрхтний төгсөглийн хэсэгт нүдний эвэрлэг бүрхүүлийн бүтцэд байна,
Шилжүүр эд нь эсүүдийн байршлийн %д давхар хучуур эдэд хамаарах боловч тогтмол биш, нэг байрлалаас нөгөө байрлалд шилжиж байдаг учираас шилжүүр хучуур эд гэнэ.Үр хөврөлийн дотор хуудас буюу шээс дамжуулах суваг, давсаг зэрэг эрхтний бүтцэд байх бөгөөд я.г давсагний өөрчлөгдөхөд 1 эгнээ хавтгай эсүүд болтлоо сунадаг.давсаг агшихад буцаад 4-5 давхар эсүүдээс тогтсон давхраа үүсдэг.
                      Булчирхайлаг хучуур эд
Өвөрмөц шүүрэл ялагруулахад зохицсон хучуур эдийг булчирхайлаг хучуур эд гэх ба ийм эсүүдийг гландулоцид шүүрэл ялагруулагч гэнэ.Бучирхайнууд нь үр хөврөлийн үед үрийн гадар болон дотор хальснаас үүсэж хөгжинө.Гэдэс ходоод зэрэг дотор эрхтний булчирхайнууд дотор хальс эндодерм-с, хөлсний булчирхай экдодерм-с тус тус үүснэ.Гарч байгаа шүүрэл нь  бмб д ашигтай нөлөө үзүүлдэг бол түүнийг ёрөнхийд нь секрет, ашиггүй нөлөө үзүүлдгийг экскрет гэнэ.бмб д ашигтай шүүрэлд:шүлс, ходоодний шүүс, цөс салс г.м.
Хэрэггүй холртой нөлөө үзүүлдэг шүүрэлд шээс хөлс гм.
v  7.Үр тогтолт түүний биологийн мөн чанар
Эр эм бэлгий эсүүд хоорондоо нэгдэж нийлхийг үр тогтолт гэнэ.2 эс нэгдэсний дүнд шинэ эс бий болох ба үүнийг зигот гэнэ.Үр тогтох  нь бэлгийн эсийн бүрхүүл нийлхээс эхэлж эр эм амьтны удамшилын материалыг агуулна.сүүн тэжээлтэн амьтанд эр бэлгийн эс эм амьтны өндөг дамжуулах хоолойн 3хуваасны эхний хэсэгт эм бэлгийн эстэй нийлэх ба эр бэлгийн олон  тооны эсүүд өндгөн эсийг тойрч байрлахдаа гиалуранидаз мэтийн ферментүүд ялган гаргаж түүнийхээ нөлөөгөөр өндгөн эсийн гадна бүрхүүлийн мука поли сахарыг уусгадаг байна.эдгээр олон тооны эр бэлгийн эсээс  зөвхөн нэг нь л өндгөн эстэй нэгдэж үр тогтоно.бусад олон тооны эр бэлгийн эсүүд өндгөн эсийн гадар цуглах нь өндгөн эсийн бүрхүүлийг уусгаж эвсэл үр бий болход дөхөм болно.Бэлгийн эсүүд нь дан болон гаплойд агуулдгаараа биеийн эсээс ялгаатай.Бэлгийн эсийг дотор нь эр, эм гэж хуваана.Эр бэлгийн эсүүд нь бусад төрлийн эсүүдийн адил бөөм, сийвэн, бүрхүүлээс тогтоно.толгой, хүзүү, сүүл, гэсэн 3 хэсгээс тогтоно.Бэлгийн эсийн үржин хуваагдах процессыг мейоз хуваагдал гэнэ.Мейоз хуваагдлын дүнд хос хромсомтой бэлгийн үүсвэр эсүүд дан хромсомтой бэлгийн эсүүд болж  хувирдаг. Эр бэлгийн эсийн хөгжил 1үржилийн,2.өсөлтийн, 3.Боловсролтын ,4.дүрсжих гэсэн 4 үе шатаар хувааж үздэг.Эм бүлгийн эс-Өндгөн эс нь бөөрөнхий хэлбэгтэй сийвэн ихтэй том хэмжээтэй бөөрөнхий хэлбэрийн бөөмтөй.Өндгөн эсийн доторх шар уургийн хэмжээ байршилыг нь харгалзан 4 анги болгож хуваадаг.
1.Шар уураггүй өндгөн эс сүүн тэжээлтэн
2.Багахан хэмжээний шар уурагтай тэр нь сийвэнгийн дотор жигд тарсан
3.Сийвэнгийн аль нэг туйлд байрласан их хэмжээний шар уурагтай.
4.Төвдөө байрлалтай байрлалтай их хэмжээний шар уурагтай өндгөн эсшувуу
Эм бэлгийн хөгжилийг 1. үржилийн, 2.өсөлтийн, 3.боловсролтын
v  8,Булчингийн эд
Бмб д түүний эрхтнүүдийн хөдөлгөөний ү.а булчингийн эдийн тусламжтайгаар явагддаг нь булчингийн агшиж сунах ү.а тай шууд холбоотой.Булчиигийн эдийн онцлог бол түүний хөдөлгөөнт ү.а тай зохицсон олон тооны нарийхан ширхэгүүд түүний агшиж сунах ажилгааг нөхцөлдүүлдэгт оршино.Булчингийн ширхэгэнцэр  буюу миофибрин нь уургийн утсархас молекулаас тогтдог. Булчингийн эд  судасны хялгасан судасаар баялаг байдаг нь түүний бодис солилцооны эрчимтэй явагддагтай холбоотой. Сээр нуруутан амьтдын булчинг физиологийн онцлогийг харгалзан гөлгөр, хөндлөн судалт булчин гэж хуваана. Энэ 2 булчингийн аль алинд агших сунах чадвартай. Ширхэгэнцэр байдгаараа өөр хоорондоо төсөөтэй боловч бүтцийн хувьд болон үр хөврөлийн үед үүсэх хөгжлийнхөө хувьд бие биеийсээ ялгаатай.                                                                                                                                  Гөлгөр булчингийн эд
Дотрын хөндийн эрхтэнүүдийн хананд голдуу байдаг. Тухайлбал улаан хоолойн хойд хэсэг ходоод нарийн бүдүүн гэдэс давсаг шээс дамжуулах суваг уушигны мөгөөрсөн гуурс цус тунгалгийн судас зэргийн бүтцэд ордог. Гөлгөр булчингийн эд вегетатив нервээр мэдрэгждэг. Гөлгөр булчингийн эдийг хөндлөн судалт булчинтай харьцуулбал удаан нэг агшилт нь 3 сек-3 минутын дотор үргэлжилдэг.Тогтмол хугацааны дараагаар агшилт нь автагдана. Агшилтын хүч ихтэй гөлгөр булчин, хөндлөн судалт булчинг бодвол эцэж цуцахдаа удаан химийн найрлагын хувьд агшилтын ү,а –г нөхцөлдүүлдэг.Актомиозин уураг нь булчинийн ширхэгийн найралганд ордог ба түүний хүчинд агшиж сунах чадалтай байна.
Хөндлөн судалт булчин
Их биеийн буюу хөндлөн судалт булчин нь биеийн гадар хэл, төвөнх, зүрх хамаарагдана.Хөндлөн судалт булчин гөлгөр булчинаас нилээд ялгаатай тухайлбар: хөндлөн судалт булчингийн агшилт нь маш түргэн агших зуур явагддагаас гадна агшилт нь тогтмол бус хугацааны дараагаар явагдана.х.с.б эцэж цуцахдаа амархан үр хөврөлийн завсарын хальснаас бий болно.Х.с.булчингийн ширхэгийн дотор нүүрс ус, өөхний төрлийн бодис зэрэг энергийн нөөцийн зэрэгцээгээр өвөрмөц уураг агуулагдана.Булчингийн йим уургуудад актимиози миози,миоген зэрэг хамаарагдана.Миозин уураг нь агших процесст оролцоно.
v  8Холбогч эд
Бмб өргөн тархсан эс болон эс завсарын бодисоос тогтоно. Эс завсрын бодист нь-ширхэлэг тогтолцоо сайн хөгжисөн байдаг. Ийм учираас механик болон хэлбэржүүлэгч үүргийг голлон гүйцэтгэнэ.Холбогч эдээс эд эрхтний бүтцэд байдаг таславч, зурвас, бий болохоос гадна холбогч эд нь олон тооны бүрхүүл бүрхэвч холбоос шөрмөс шандасны бүтцын гол элемент .холбогч эдийг дотор нь 1.Хөвсгөр холбогч эд      ДУТУУ              
                           2   
v  9.Мэдрэлийн эд
Мэдрэлийн эд мэдрэлийн системийг бий болгодог бөгөөд энэ эь бмб ийн олон хэсэг янз бүрийн эрхтнүүдийг хооронд нь холбож тэдгээрийн хөдөлгөөнийг нэгтгэн удирдаж зохицуулж байхаас гадна бмб г гадаад орчинтой нь холбож түүний өөрчилтийн дагуу бмб н ү.а г зохицуулан жолоодоно.үр хөврөлийн хөгжилийн үед үрийн гадар дотор 3 хальснаас үүссэний дараагаар түүний гадар хальсний дээд талын хэсэг дотогшоогоо хөндий сууж ховил хэлбэртэй болдог.

Tuesday, April 10, 2018

Таныг ядаргаанд оруулдаг шалтгаанууд















Та нэг их юм хийгээгүй байж л ядраад байгаа юм шиг санагддаг уу? Хавар ирж байгаа учраас ингэж байна гэж боддог уу? Гэхдээ бусад улиралд ч мөн ядарсан хэвээрээ байгаагаа анзаарч байсан уу? Хүн яагаад ядаргаанд ордог, сульддаг шалтгааныг эрдэмтэд ингэж тайлбарлажээ.
1. Ядарсан үедээ дасгалаа алгасах

Та ядарч  байна гэсэн шалтгаанаар дасгалаа (gym, гүйх) алгасвал улам л ядрах болно. Georgia их сургуулийн эрдэмтэд долоо хоногийн гурван өдөр 20 минутаас илүү дасгал хийдэг хүмүүс илүү их эрч хүчтэй, ядардаггүй болохыг тогтоожээ. Дасгал сургуулилт нь цусны эргэлтийг сайжруулж, бие дэх эд эсийг тэжээл, хүчилтөрөгчөөр хангаж өгдөг байна. Ядарсан ч гэсэн дасгалаа тасалдуулалгүй үргэлжлүүлвэл бага ядардаг гэнэ.
2. Та хангалттай ус уудаггүй


Биед ус дутагдах нь ядрахын гол үндэс болдог. Зүрхний үйл ажиллагаа удааширч, цусны эс багасаж, хүчилтөрөгч болон тэжээлийн дутагдал биеийн эрхтнүүд, булчинд нөлөөлж ядрах үндэс болдог байна.
3. Танд төмөр дутагдахаар

Төмөр дутагдсанаас биеийн эд эс, булчин дахь хүчилтөрөгч багасч ядарч эхэлдэг байна. Та төмрөөр баялаг хүнс сайн хэрэглэх хэрэгтэй.
4. Та улайрч ажилладаг

Судалгаагаар илүү цагаар ажиллах нь тийм ч үр дүнтэй биш гэдгийг тогтоосон. Цагийн юмыг цагт нь хийх нь ажил урагшлуулах гол түлхүүр байдаг гэж судлаачид үзэж байна. Хүн техник биш учир ажил амралтаа зохицуулах хэрэгтэй.
5. Та жижиг зүйлийг хэт томруулан боддог

Ямар нэгэн зүйлд санаа зовж, түүнийгээ бодон шаналах  нь ядрах гол шалгааны нэг болдог байна. Жижиг асуудлыг дэврээн бодож шаналах хэрэггүй маргааш гэхэд бүх зүйл сайхан болно гэдэгт итгэн өөдрөг байж, урагш алхах хэрэгтэй.
6. Та өглөөний цайгаа уудаггүй 

Оройн хоолны шим тэжээлийг бие шөнө дунд “хэрэглээд” дуусчихдаг. Өглөө болонгуут биед шим тэжээл хэрэгтэй болно. Өглөөний цайгаа заавал ууж байгаарай. Энэ нь өглөө машинаа түлхүүрдэж асаадаг шиг л хэрэгтэй. Машин асаагүй бол яаж явах билээ дээ.
7. Та хуурай идэх юмаар хооллодог

Зарим хүн хоол идэлгүй боов боорцогхоноор өөрийгөө “болгочихдог”. Эдгээр хүнс нь глицериний найрлага өндөр сахар, гурил ихтэй байдаг учир цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Энэ нь өдрийн турш ядрах шалтгаан болдог байна.
8. Та “үгүй” гэж хэлж чаддаггүй

Дургүй байсан ч “үгүй” гэж хэлж чаддаггүй хүмүүс бий. Дотроо дургүй байж хүний гуйлгыг хийж өгөх нь бараг үр дүн муутай байдаг гэнэ. “Үгүй” гэж хэлж чаддаггүй хүмүүс маш их ядардаг байна. Үгүй гэж хэлж сурахын тулд хүнгүй газар “үгүй” гэж чангаар хашхирч хэлэх хэрэгтэй гэж сэтгэл судлаач Susan Albers зөвлөсөн байдаг.
9. Таны ажлын ширээ маш замбараагүй байдаг
Хэрэв таны ширээ эмх замбараагүй байдаг бол яагаад ядраад байгаагаа гайхах хэрэггүй. Эмх замбараагүй ширээ нь хүний тархийг амархан ядраадаг гэж Princeton их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар тогтоожээ. Ширээн дээр өдөр тутам хэрэглэдэг зүйлсээ ил тавьж бусдыг нь далд хийх хэрэгтэй.
10. Та амарсан үедээ ч ажилсаар байдаг

Бие амрах ёстой болоод л улс болгонд хүмүүс жилдээ нэг удаа сар амардаг хуультай. Сайхан амарчихаад ажилдаа орвол эрч хүчтэй байж, үр дүнтэй байна. Харин амарч байна гээд ажилтайгаа зууралдаад байвал улам л ядарна.
11. Та унтахаасаа өмнө вино уудаг /согтууруулах ундаа/

Сонсоход бол сайхан амрах юм шиг л санагдаж байгаа биз. Гэхдээ тийм биш юм. Согтууруулах ундаа төв мэдрэлийн системийн ажиллагааг удаашруулж, өвдөлтийн мэдрэмжийг бууруулдаг. Бие шөнөжин үүнтэй “тэмцэж” хонодог байна. Үр дүнд нь та өглөө сэрэхдээ унтаагүй юм шиг ядарсан байх болно. Хэрэв уусан бол ядаж ердийн унтдаг цагаасаа 2-4 цаг илүү унтах хэрэгтэй гэж Allen Towfigh эрдэмтэн зөвлөжээ.
12. Та унтахын оронд утсаа “маажсаар” байдаг

Компьютер, гар утас, таблетын дэлгэцний гэрэл дэх мелатонин нь хүний биеийн унтах, сэрэх байгалийн хэмнэлийг алдагдуулдаг гэж эрдэмтэн Allen Towfigh хэлжээ.
13. Та хэт их кофе уудаг

Кофений тунг тааруулж хэрэглэх нь сайн гэж бид мэдээлж байсан. Кофe элэгний хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг. Харин хэтрүүлэх нь ядрах шалтгаан болдог. Кофенд агуулагдах кофейн нь аденозин гэх “нойр хүргэх” үүрэгтэй эсийн үйлчилгээг хаадаг байна.
14. Амралтын өдрүүдээр оройтож унтдаг

Маргааш нь амрах юм чинь гээд шөнөжин “шоудаад” өглөө нь олигтой унтаж чадахгүй сэрчихдэг. Үдээс хойш нойр хүрч цаг орчим унтаад сэрдэг. “Ингэж унтах нь амрах биш улам л ядраадаг аж.

Аскорбины хүчил



С витамин нь эрдэнэт хүний бие организмыг хавдар үүсэх эрсдлээс хамгаалж, хүчтэй антиоксидант үйлчилгээ нь янз бүрийн эмгэг үүсэхээс сэргийлж, эд эсийн бат бөх чанар, коллаген нийлэгжилтийг нэмэгдүүлснээр хөгшрөх процессыг удаашруулах г.м маш олон төрлийн үйлчилгээтэй нь жилээс жилд судалгаа шинжилгээгээр батлагдсаар байгаа билээ.
МЭӨ 400 оны үед Гиппократ чийг бам өвчин буюу С витамин дутагдлын шинж тэмдгүүд болох буйлнаас цус гарах, арьсан дээр хөхрөлт, экзем маягийн тууралт гарах, амархан ядарч зүрхний үйл ажиллагаа сулрах зэргийг тэмдэглэж байсан бөгөөд Британий усан цэргийн флотын мэс засалч Жеймс Линд чийг бам өвчний шинжлэх ухааны үндсийг гаргаж ирэхийг оролдож байжээ. Анх 1820 онд Австралийн эмч Крамер тодорхой бодисын дутагдлаас болж буйлнаас цус гарах, цусны судас хэврэг болох, дархлаа буурах, арьсан дээр хөхрөлт үүсэх, экзем маягийн тууралт гарах, амархан ядарч зүрхний үйл ажиллагаа сулрах зэрэг өвөрмөц шинжээр илэрдэг өвчнийг скорбут хэмээн нэрлэжээ. 1919 онд Друмонд энэ бодисыг С витамин хэмээн нэрлэжээ. Энэ витамины бүтцийг Английн Эйлер ба Хирст, Немцийн Михель, АНУ-ын химич Каррер нар бараг нэгэн зэрэг тогтоосон бөгөөд физиологийн үйлчлэлтэй.
С витамин дараах хүнсэнд агуулагддаг: 100 гр хатсан нохойн хошуунд 1200 мг, кивинд 26.7%, үхрийн нүдэнд 150 мг, яншуйнд 100 мг, бас байцаа, ногоо вандуй, малын элэг, мандарин, хүрэн манжин, төмрөөр баялаг мах, хиам, өндөгний шар, ногоон сонгино, хуйцаа чинжүү, шар лууван, улаан лооль, хүмүүл, таана, шош, хад улаан перц, гоньд, нарсны шүүс, сармис, төмс, чацаргана, жүрж, нимбэгт их бий.
С витамины атаат дайснууд: Нэг цаг бухимдахад амин дэм С –гийн хоногийн норм хэмжээ нь устдаг. Нэг ширхэг янжуур татахад биеийн эд эсийн 10 мг витамин С устдаг. Согтууруулах ундаа илүү дайсагнадаг.
Хэрэглэх заалт:
  • Чийг бам, гиповитаминоз
  • Цусархаг диатез
  • Хордлого
  • Халдварт өвчин
  • Элэгний өвчин
  • Удаан эдгэрэлттэй шарх зэрэгт амин дэмийг хэрэглэж илааршлыг түргэсгэж болно.
Их тунгаар болон удаан хэрэглэснээс нойр булчирхайн лангергансын аппарат гэмтэх магадлалтай. Бөөрөнд муугаар нөлөөлж болзошгүй. Витаминыг бүрэн судлагдсан гэж үзэхийн аргагүй. Витамин бүхэн адилхан үүрэг ач холбогдолтой биш. Эцэслэн дүгнэхэд витаминууд дотроос бие махбодид гүйцэтгэх үүргээрээ асар их нь аскорбины хүчил юм. Энэ нь ихэнх амьтны биед үүсдэг боловч хүн хоол хүнсээрээ ямагт авч байх ёстой. Бүтэц нь энгийн хэрнээ бие махбодын солилцоонд биохимийн гүйцэтгэх үүрэг өндөртэй витамин.

Эмийн зохистой хэрэглээ

 Эм гэж юу вэ?
Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, оношлох болон түүнээс урьдчилан сэргийлэх зориулалттай, эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар бүрэн нотлогдсон, орчин үеийн эмийн хэлбэрт оруулан тодорхой тун хэмжээгээр савласан бэлдмэлийг эм гэнэ. Хүмүүс хүнсний бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болох бол эмийг тодорхой нэг өвчний үед тогтоосон тун хэмжээгээр хэрэглэдэгт гол ялгаа нь оршино.
Эмийг ямар үед хэрэглэх вэ?  


Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрч эхэлмэгц та яаран эм бүү хэрэглээрэй. Зарим өвчний эхэн үед эм хэрэглэхийн оронд эмэн бус эмчилгээг хийх нь илүү зохимжтой байдаг. Тухайлбал: их хэмжээний шингэн уух, амин дэмээр баялаг чанартай хоол хүнс хэрэглэх, сайн амрах, биеийн тамир, спортоор хичээллэх нь хамгаас чухал эмчилгээ болдог.
Эмэн бус эмчилгээгээр эмчлэх боломжгүй үед болон яаралтай тусламж шаардлагатай үед эмийг хэрэглээрэй.

Эмийг хавсран хэрэглэхэд хоорондоо харилцан нөлөөлдөг үү?  

Хоёр ба түүнээс дээш эмийг хавсран хэрэглэхэд тэдгээр нь бие биенийхээ эмчилгээний үйлдлийг дэмжих буюу саатуулах байдлаар харилцан нөлөөлдөг. Эмийг эм зүйн болон эмнэл зүйн мэдлэг дээр тулгуурлан зохистойгоор хослуулан хэрэглэх шаардлагатай тул өвчтөн өөрөө дур мэдэн хавсран хэрэглэж болохгүй.  

Эмийн гаж нөлөө гэж юуг хэлэх вэ?


Аливаа өвчин эмгэгийг анагаах зорилгоор эмчилгээний тунгаар эмийг хэрэглэхэд өвчтөнд ашиг тустай эмчилгээний үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ заримдаа сөрөг тааламжгүй, бүр хортой нөлөө үзүүлэх явдал ч байдаг. Үүнийг эмийн гаж нөлөө гэдэг. Эмчилгээнд хэрэглэж байгаа эмийн гаж нөлөөг харгалзан үзэхгүй байснаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол олон байдаг. Ер нь бараг бүх эм гаж нөлөөтэй байдаг бөгөөд энэ талаар тухайн эмийн “хэрэглэх заавар” дээр тодорхой бичсэн байдаг. Тухайлбал: стрептомицин, гентамициныг их хэрэглэвэл сонсгол муудна.


Эмийн гаж нөлөө нь тухайн хүний бие махбодын онцлог, мэдрэг байдлаас хамаардаг. Сүүлийн үед биологийн өндөр идэвхтэй эмт бодисын хэрэглээ өссөн, бие махбодид үзүүлэх гадаад хүчин зүйлсийн нөлөө ихэссэн, ард иргэдийн дунд өөрөө дур мэдэн эм хэрэглэх нь түгээмэл болсон, эмч өвчтөнд эмийг хэрхэн хэрэглэх талаар мэдээлэл өгдөггүй зэргээс шалтгаалан эмийн гаж нөлөө ихсэх хандлагатай байна.


Эмийн гаж нөлөө ямар хэлбэрээр илрэх вэ?


Эмийг хэрэглэхэд гарах гаж нөлөөний хэлбэр нь янз бүр байдаг. Тухайлбал:


Хэрэглэж байгаа эмийн эмчилгээний үйлдлийг дагалдан илрэх гаж нөлөө


Зарим эмийн бодис олон эрхтэн системд нэгэн зэрэг нөлөө үзүүлэх чадвартай байдаг. Тэдгээрийн зарим нь эмчилгээний ашигтай нөлөө байх боловч нөгөө нэг нь ашиггүй сөрөг нөлөө байж болно. Жишээ нь: Ходоодны хүчил ихэдсэн үед атропин хэмээх бодис агуулсан эмийг хэрэглэхэд хүчлийн ялгаралтыг багасгах, эмчилгээний үйлдэл үзүүлэх боловч шүлсний ялгаралт мөн нэгэн адил багассанаас ам хатах, хэл хуурайших гаж нөлөө илэрнэ.


Бие махбодын иммунобиологийн өөрчлөлтөөс хамааран илрэх гаж нөлөө


Антибиотикийг ууж хэрэглэхэд тэр нь өвчин үүсгэгч нянг устгахаас гадна хүний биед байдаг ашигтай бичил биетүүдийг нэгэн адил устгаснаас эмгэг төрөгч мөөгөнцөр үүсдэг.


Пенициллины бүлгийн эмэнд харшлын урвал илрэх нь олонтаа тохиолддог.


Донтол


Зарим сэтгэц нөлөөт эмийг удаан хугацаагаар буюу дахин давтан хэрэглэснээс эмийн донтол үүсч тухайн эмийг хэрэглэсний дараа биед хуурамч тааламжтай мэдрэмж төрж, уг эмийг хэрэглэх тэсгэлгүй хүсэл төрнө.


Эмийн хорт нөлөө


Эмийн бодисын нөлөөгөөр бие махбодь бүхэлдээ болон аль нэгэн эрхтэн сонгомлоор хордох явдал эм хэрэглээний практикт нэлээд элбэг тохиолддог. Жишээ нь: Парацетамолын тунг хэтрүүлэн хэрэглэвэл элгийг гэмтээнэ.


Эмийн гаж нөлөөнөөс яаж сэргийлэх вэ?


Эмийг эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн хэрэглэхгүй байх.


Эмийг зөвхөн шаардлагатай үед эмчийн заавраар хэрэглэх


Олон эмийг нэг дор хавсран хэрэглэвэл эмийн гаж нөлөө ихэсдэг тул нэг дор олон эм хэрэглэхээс аль болох зайлсхийх.


Зөвхөн шаардлагатай цөөн эмийг хэрэглэх.


      Эмийг хэрэглэхийн өмнө эмнэлгийн мэргэжилтэн болон тухайн эмийг хэрэглэх заавраас илэрч болох гаж нөлөөний талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглэх.


        Эм хэрэглэх явцад ямар нэг таагүй нөлөө ажиглагдвал эмчид даруй мэдэгдэх.


        Хэрэв ямар нэгэн эмийг хэрэглэхэд таны биед таагүй сөрөг нөлөө ажиглагдаж байсан бол эмчид үзүүлэхдээ энэ талаар урьдчилан мэдэгдэх.


        Донтол үүсгэх нөлөөтэй эмийг дахин давтан хэрэглэхээс аль болох зайлсхийх.


Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?


Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдалд тохирсон эмийг зөв сонгон зохих тун хэмжээгээр, тодорхой хугацааны турш хэрэглэхийг хэлдэг. Эмийн зохистой хэрэглээний хүрээнд эмийг зөв сонгох, тун хэмжээ, эмчилгээний үргэлжлэх хугацааг нарийн тогтоох, хэрэглэх эм нь өөр хоорондоо тохиромжтой байх, хоол ундны дэглэмийг эмийн хэрэглээтэй уялдуулах, эмчилгээний үр дүнг хянах зэрэг олон асуудал багтдаг. Эм хэрэглэгч энгийн хүний хувьд ямар эмийг, ямар хэмжээгээр, өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэх хийгээд хоол ундны дэглэмийг хэрхэн зохицуулахыг зөв шийдэх боломжгүй тул эмнэлгийн мэргэжилтнээс зөвлөгөө авч, түүний дагуу хэрэглэх нь зүйтэй.


Эмийн зохистой хэрэглээ нь эмийг зөв сонгохоос эхэлдэг. Эмийг зөв сонгоход танд эмч, эмийн санч нар туслах болно. Эмийг олгох байдлаар нь:

Жоргүй олгох

Жороор олгох


Эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм гэж ялган үздэг.


Жоргүй олгох эмийг эмийн санчаас зөвлөгөө авч хэрэглэж болно. Харин жороор олгох эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэх шаардлагатай, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийг зөвхөн эмнэлэгт хэвтсэн тохиолдолд эмчийн хяналтанд хэрэглэнэ.


Эмийг буруу хэрэглэвэл ямар сөрөг нөлөө гарах вэ?

Ямар ч эмийг буруу хэрэглэвэл бие махбодид олон сөрөг нөлөө үзүүлэхээс гадна таны эрүүл мэнд болон амь насанд аюул учруулж болно. Тухайлбал:

Эмийг эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн сонгох тохиолдолд өөрт тохирох эмийг зөв сонгон хэрэглээгүй бол өвчний эдгэрэлтэд нөлөөлөхгүй тул өвчин архагшиж, хүндэрч болно. Мөн эдийн засгийн хувьд үргүй зардал гарна.


Эм хэрэглэх дэглэмийг баримтлахгүй өвчний зарим шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц эмээ хэрэглэхээ больсноос өвчин хүндрэх, архагших, эмэнд дасалтай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.


Эмийг тохирсон тунгаар хэрэглэхгүй бол эмчилгээ үр дүнгүй болно.


Хэт олон эмийг нэг дор хэрэглэвэл тэдгээрийн гаж нөлөө давхцан эмийн сөрөг нөлөө нэмэгдэнэ.


Эмийг нэг дор хэт их хэмжээгээр, өдөрт хэт олон удаа эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох, эрхтэн системийг гэмтээх эрсдэл ихэснэ.


Эмийг зөв хэрэглэхийн тулд юу анхаарах вэ?


Манай иргэдийн дунд ямар нэг өвчин туссан үедээ эмчид хандалгүй эмийг өөрсдөө дур мэдэн сонгон хэрэглэдэг, хэрэглэх зааврыг баримтладаггүй буруу дадал хандлага түгээмэл байна. Эм бол өөрийн дураар сонгон хэрэглэдэг бараа биш бөгөөд эмийн хэрэглэх заалт, тун нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдлаас хамааран харилцан адилгүй байдаг тул мэргэжлийн бус хүмүүс өөрт тохирох эмийг тэр бүр зөв сонгон хэрэглэж чаддаггүй. Учир нь эмийн нэр төрөл маш олон бөгөөд зарим өвчин эмгэг болон бага насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхийг хориглосон эм ч олон байдаг.


Аливаа өвчин эмгэгийн үед эмчид хандан зөвлөгөө авч, эмчийн зөвлөсөн тунгаар, хэрэглэх цагийг нарийн баримтлан, зөвлөсөн хоногийн турш зөв хэрэглээрэй.


Та хэрвээ эмчид үзүүлэхээс өмнө ямар нэгэн эм хэрэглэж эхэлсэн бол эмчид үзүүлэхдээ түүнд заавал мэдэгдээрэй. Энэ талаар мэдээлэл өгөөгүйгээс хамт хэрэглэхийг хориглосон эмийг нэг дор хэрэглэх, ижил үйлдэлтэй эмийг хавсран хэрэглэснээс тун хэтрэх зэрэг сөрөг нөлөө гарч болно.


Эмийн санд жоргүй олгодог эмийг бие даан хэрэглэж болох боловч түүнийг аюулгүй хэрэглэхийн тулд тухайн эмийг худалдаж авахын өмнө эмийн санч болон тухайн эмийн “ хэрэглэх заавар”-аас эмчилгээний үйлдэл, үндсэн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт, гаж нөлөө, цээрлэл, өдөрт хэдэн удаа, хэд хоног, ямар тунгаар хэрэглэх талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглээрэй.


Зарим нийлмэл найрлагатай эмийн нэр нь өөр боловч ижил үйлчлэгч бодис агуулсан байдаг. Тухайлбал: Эмийн санд жоргүй олгодог ханиаданд хэрэглэдэг ихэнх эмийн найрлаганд парацетамол орсон байдаг тул эмийг худалдаж авахын өмнө найрлагыг сайтар анхаарч давхардуулан хэрэглэхгүй байх хэрэгтэй.


Хэтэрхий олон эмийг нэг дор хэрэглэвэл эмийн гаж нөлөө ихсэх, харилцан үйлчлэлийн улмаас эмчилгээний үр дүнд нөлөөлж болох тул зөвхөн шаардлагатай цөөн эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй. Эмийг хэдэн удаа хэрэглээд өвчний зарим шинж тэмдэг арилсан ч заасан хугацааны турш дуустал хэрэглээрэй.


Нярай болон бага насны хүүхдэд эм хэрэглэхэд тунг нарийн тохируулах шаардлагатай тул эмчээс зөвлөгөө авч хэрэглэх шаардлагатай.


Жирэмсэн болон хөхүүл эхийн хэрэглэсэн эм ураг болон хүүхдэд сөрөг хортой нөлөө үзүүлж болох тул эмийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Жирэмсний энхий 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь чухал. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглээрэй.


Эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчид даруй мэдэгдэж шаардлагатай арга хэмжээг авах нь зүйтэй.


Эмийг буруу хадгалснаас хугацаа нь дуусаагүй боловч эмчилгээний үйлдэл нь буурч, чанараа алдан эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг тул эмийн шошго дээр заасан нөхцөлд зөв хадгалаарай.

КАТАБОЛИЗМ Амьд биеийн эс дотор нийлмэл бодис нийлэгжих үзэгдлийн зэрэгцээ бас задрах үзэгдэл буюу катаболизм (диссимиляци) байнга явагд...