Tuesday, April 10, 2018

Таныг ядаргаанд оруулдаг шалтгаанууд















Та нэг их юм хийгээгүй байж л ядраад байгаа юм шиг санагддаг уу? Хавар ирж байгаа учраас ингэж байна гэж боддог уу? Гэхдээ бусад улиралд ч мөн ядарсан хэвээрээ байгаагаа анзаарч байсан уу? Хүн яагаад ядаргаанд ордог, сульддаг шалтгааныг эрдэмтэд ингэж тайлбарлажээ.
1. Ядарсан үедээ дасгалаа алгасах

Та ядарч  байна гэсэн шалтгаанаар дасгалаа (gym, гүйх) алгасвал улам л ядрах болно. Georgia их сургуулийн эрдэмтэд долоо хоногийн гурван өдөр 20 минутаас илүү дасгал хийдэг хүмүүс илүү их эрч хүчтэй, ядардаггүй болохыг тогтоожээ. Дасгал сургуулилт нь цусны эргэлтийг сайжруулж, бие дэх эд эсийг тэжээл, хүчилтөрөгчөөр хангаж өгдөг байна. Ядарсан ч гэсэн дасгалаа тасалдуулалгүй үргэлжлүүлвэл бага ядардаг гэнэ.
2. Та хангалттай ус уудаггүй


Биед ус дутагдах нь ядрахын гол үндэс болдог. Зүрхний үйл ажиллагаа удааширч, цусны эс багасаж, хүчилтөрөгч болон тэжээлийн дутагдал биеийн эрхтнүүд, булчинд нөлөөлж ядрах үндэс болдог байна.
3. Танд төмөр дутагдахаар

Төмөр дутагдсанаас биеийн эд эс, булчин дахь хүчилтөрөгч багасч ядарч эхэлдэг байна. Та төмрөөр баялаг хүнс сайн хэрэглэх хэрэгтэй.
4. Та улайрч ажилладаг

Судалгаагаар илүү цагаар ажиллах нь тийм ч үр дүнтэй биш гэдгийг тогтоосон. Цагийн юмыг цагт нь хийх нь ажил урагшлуулах гол түлхүүр байдаг гэж судлаачид үзэж байна. Хүн техник биш учир ажил амралтаа зохицуулах хэрэгтэй.
5. Та жижиг зүйлийг хэт томруулан боддог

Ямар нэгэн зүйлд санаа зовж, түүнийгээ бодон шаналах  нь ядрах гол шалгааны нэг болдог байна. Жижиг асуудлыг дэврээн бодож шаналах хэрэггүй маргааш гэхэд бүх зүйл сайхан болно гэдэгт итгэн өөдрөг байж, урагш алхах хэрэгтэй.
6. Та өглөөний цайгаа уудаггүй 

Оройн хоолны шим тэжээлийг бие шөнө дунд “хэрэглээд” дуусчихдаг. Өглөө болонгуут биед шим тэжээл хэрэгтэй болно. Өглөөний цайгаа заавал ууж байгаарай. Энэ нь өглөө машинаа түлхүүрдэж асаадаг шиг л хэрэгтэй. Машин асаагүй бол яаж явах билээ дээ.
7. Та хуурай идэх юмаар хооллодог

Зарим хүн хоол идэлгүй боов боорцогхоноор өөрийгөө “болгочихдог”. Эдгээр хүнс нь глицериний найрлага өндөр сахар, гурил ихтэй байдаг учир цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Энэ нь өдрийн турш ядрах шалтгаан болдог байна.
8. Та “үгүй” гэж хэлж чаддаггүй

Дургүй байсан ч “үгүй” гэж хэлж чаддаггүй хүмүүс бий. Дотроо дургүй байж хүний гуйлгыг хийж өгөх нь бараг үр дүн муутай байдаг гэнэ. “Үгүй” гэж хэлж чаддаггүй хүмүүс маш их ядардаг байна. Үгүй гэж хэлж сурахын тулд хүнгүй газар “үгүй” гэж чангаар хашхирч хэлэх хэрэгтэй гэж сэтгэл судлаач Susan Albers зөвлөсөн байдаг.
9. Таны ажлын ширээ маш замбараагүй байдаг
Хэрэв таны ширээ эмх замбараагүй байдаг бол яагаад ядраад байгаагаа гайхах хэрэггүй. Эмх замбараагүй ширээ нь хүний тархийг амархан ядраадаг гэж Princeton их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар тогтоожээ. Ширээн дээр өдөр тутам хэрэглэдэг зүйлсээ ил тавьж бусдыг нь далд хийх хэрэгтэй.
10. Та амарсан үедээ ч ажилсаар байдаг

Бие амрах ёстой болоод л улс болгонд хүмүүс жилдээ нэг удаа сар амардаг хуультай. Сайхан амарчихаад ажилдаа орвол эрч хүчтэй байж, үр дүнтэй байна. Харин амарч байна гээд ажилтайгаа зууралдаад байвал улам л ядарна.
11. Та унтахаасаа өмнө вино уудаг /согтууруулах ундаа/

Сонсоход бол сайхан амрах юм шиг л санагдаж байгаа биз. Гэхдээ тийм биш юм. Согтууруулах ундаа төв мэдрэлийн системийн ажиллагааг удаашруулж, өвдөлтийн мэдрэмжийг бууруулдаг. Бие шөнөжин үүнтэй “тэмцэж” хонодог байна. Үр дүнд нь та өглөө сэрэхдээ унтаагүй юм шиг ядарсан байх болно. Хэрэв уусан бол ядаж ердийн унтдаг цагаасаа 2-4 цаг илүү унтах хэрэгтэй гэж Allen Towfigh эрдэмтэн зөвлөжээ.
12. Та унтахын оронд утсаа “маажсаар” байдаг

Компьютер, гар утас, таблетын дэлгэцний гэрэл дэх мелатонин нь хүний биеийн унтах, сэрэх байгалийн хэмнэлийг алдагдуулдаг гэж эрдэмтэн Allen Towfigh хэлжээ.
13. Та хэт их кофе уудаг

Кофений тунг тааруулж хэрэглэх нь сайн гэж бид мэдээлж байсан. Кофe элэгний хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг. Харин хэтрүүлэх нь ядрах шалтгаан болдог. Кофенд агуулагдах кофейн нь аденозин гэх “нойр хүргэх” үүрэгтэй эсийн үйлчилгээг хаадаг байна.
14. Амралтын өдрүүдээр оройтож унтдаг

Маргааш нь амрах юм чинь гээд шөнөжин “шоудаад” өглөө нь олигтой унтаж чадахгүй сэрчихдэг. Үдээс хойш нойр хүрч цаг орчим унтаад сэрдэг. “Ингэж унтах нь амрах биш улам л ядраадаг аж.

Аскорбины хүчил



С витамин нь эрдэнэт хүний бие организмыг хавдар үүсэх эрсдлээс хамгаалж, хүчтэй антиоксидант үйлчилгээ нь янз бүрийн эмгэг үүсэхээс сэргийлж, эд эсийн бат бөх чанар, коллаген нийлэгжилтийг нэмэгдүүлснээр хөгшрөх процессыг удаашруулах г.м маш олон төрлийн үйлчилгээтэй нь жилээс жилд судалгаа шинжилгээгээр батлагдсаар байгаа билээ.
МЭӨ 400 оны үед Гиппократ чийг бам өвчин буюу С витамин дутагдлын шинж тэмдгүүд болох буйлнаас цус гарах, арьсан дээр хөхрөлт, экзем маягийн тууралт гарах, амархан ядарч зүрхний үйл ажиллагаа сулрах зэргийг тэмдэглэж байсан бөгөөд Британий усан цэргийн флотын мэс засалч Жеймс Линд чийг бам өвчний шинжлэх ухааны үндсийг гаргаж ирэхийг оролдож байжээ. Анх 1820 онд Австралийн эмч Крамер тодорхой бодисын дутагдлаас болж буйлнаас цус гарах, цусны судас хэврэг болох, дархлаа буурах, арьсан дээр хөхрөлт үүсэх, экзем маягийн тууралт гарах, амархан ядарч зүрхний үйл ажиллагаа сулрах зэрэг өвөрмөц шинжээр илэрдэг өвчнийг скорбут хэмээн нэрлэжээ. 1919 онд Друмонд энэ бодисыг С витамин хэмээн нэрлэжээ. Энэ витамины бүтцийг Английн Эйлер ба Хирст, Немцийн Михель, АНУ-ын химич Каррер нар бараг нэгэн зэрэг тогтоосон бөгөөд физиологийн үйлчлэлтэй.
С витамин дараах хүнсэнд агуулагддаг: 100 гр хатсан нохойн хошуунд 1200 мг, кивинд 26.7%, үхрийн нүдэнд 150 мг, яншуйнд 100 мг, бас байцаа, ногоо вандуй, малын элэг, мандарин, хүрэн манжин, төмрөөр баялаг мах, хиам, өндөгний шар, ногоон сонгино, хуйцаа чинжүү, шар лууван, улаан лооль, хүмүүл, таана, шош, хад улаан перц, гоньд, нарсны шүүс, сармис, төмс, чацаргана, жүрж, нимбэгт их бий.
С витамины атаат дайснууд: Нэг цаг бухимдахад амин дэм С –гийн хоногийн норм хэмжээ нь устдаг. Нэг ширхэг янжуур татахад биеийн эд эсийн 10 мг витамин С устдаг. Согтууруулах ундаа илүү дайсагнадаг.
Хэрэглэх заалт:
  • Чийг бам, гиповитаминоз
  • Цусархаг диатез
  • Хордлого
  • Халдварт өвчин
  • Элэгний өвчин
  • Удаан эдгэрэлттэй шарх зэрэгт амин дэмийг хэрэглэж илааршлыг түргэсгэж болно.
Их тунгаар болон удаан хэрэглэснээс нойр булчирхайн лангергансын аппарат гэмтэх магадлалтай. Бөөрөнд муугаар нөлөөлж болзошгүй. Витаминыг бүрэн судлагдсан гэж үзэхийн аргагүй. Витамин бүхэн адилхан үүрэг ач холбогдолтой биш. Эцэслэн дүгнэхэд витаминууд дотроос бие махбодид гүйцэтгэх үүргээрээ асар их нь аскорбины хүчил юм. Энэ нь ихэнх амьтны биед үүсдэг боловч хүн хоол хүнсээрээ ямагт авч байх ёстой. Бүтэц нь энгийн хэрнээ бие махбодын солилцоонд биохимийн гүйцэтгэх үүрэг өндөртэй витамин.

Эмийн зохистой хэрэглээ

 Эм гэж юу вэ?
Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, оношлох болон түүнээс урьдчилан сэргийлэх зориулалттай, эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар бүрэн нотлогдсон, орчин үеийн эмийн хэлбэрт оруулан тодорхой тун хэмжээгээр савласан бэлдмэлийг эм гэнэ. Хүмүүс хүнсний бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болох бол эмийг тодорхой нэг өвчний үед тогтоосон тун хэмжээгээр хэрэглэдэгт гол ялгаа нь оршино.
Эмийг ямар үед хэрэглэх вэ?  


Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрч эхэлмэгц та яаран эм бүү хэрэглээрэй. Зарим өвчний эхэн үед эм хэрэглэхийн оронд эмэн бус эмчилгээг хийх нь илүү зохимжтой байдаг. Тухайлбал: их хэмжээний шингэн уух, амин дэмээр баялаг чанартай хоол хүнс хэрэглэх, сайн амрах, биеийн тамир, спортоор хичээллэх нь хамгаас чухал эмчилгээ болдог.
Эмэн бус эмчилгээгээр эмчлэх боломжгүй үед болон яаралтай тусламж шаардлагатай үед эмийг хэрэглээрэй.

Эмийг хавсран хэрэглэхэд хоорондоо харилцан нөлөөлдөг үү?  

Хоёр ба түүнээс дээш эмийг хавсран хэрэглэхэд тэдгээр нь бие биенийхээ эмчилгээний үйлдлийг дэмжих буюу саатуулах байдлаар харилцан нөлөөлдөг. Эмийг эм зүйн болон эмнэл зүйн мэдлэг дээр тулгуурлан зохистойгоор хослуулан хэрэглэх шаардлагатай тул өвчтөн өөрөө дур мэдэн хавсран хэрэглэж болохгүй.  

Эмийн гаж нөлөө гэж юуг хэлэх вэ?


Аливаа өвчин эмгэгийг анагаах зорилгоор эмчилгээний тунгаар эмийг хэрэглэхэд өвчтөнд ашиг тустай эмчилгээний үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ заримдаа сөрөг тааламжгүй, бүр хортой нөлөө үзүүлэх явдал ч байдаг. Үүнийг эмийн гаж нөлөө гэдэг. Эмчилгээнд хэрэглэж байгаа эмийн гаж нөлөөг харгалзан үзэхгүй байснаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол олон байдаг. Ер нь бараг бүх эм гаж нөлөөтэй байдаг бөгөөд энэ талаар тухайн эмийн “хэрэглэх заавар” дээр тодорхой бичсэн байдаг. Тухайлбал: стрептомицин, гентамициныг их хэрэглэвэл сонсгол муудна.


Эмийн гаж нөлөө нь тухайн хүний бие махбодын онцлог, мэдрэг байдлаас хамаардаг. Сүүлийн үед биологийн өндөр идэвхтэй эмт бодисын хэрэглээ өссөн, бие махбодид үзүүлэх гадаад хүчин зүйлсийн нөлөө ихэссэн, ард иргэдийн дунд өөрөө дур мэдэн эм хэрэглэх нь түгээмэл болсон, эмч өвчтөнд эмийг хэрхэн хэрэглэх талаар мэдээлэл өгдөггүй зэргээс шалтгаалан эмийн гаж нөлөө ихсэх хандлагатай байна.


Эмийн гаж нөлөө ямар хэлбэрээр илрэх вэ?


Эмийг хэрэглэхэд гарах гаж нөлөөний хэлбэр нь янз бүр байдаг. Тухайлбал:


Хэрэглэж байгаа эмийн эмчилгээний үйлдлийг дагалдан илрэх гаж нөлөө


Зарим эмийн бодис олон эрхтэн системд нэгэн зэрэг нөлөө үзүүлэх чадвартай байдаг. Тэдгээрийн зарим нь эмчилгээний ашигтай нөлөө байх боловч нөгөө нэг нь ашиггүй сөрөг нөлөө байж болно. Жишээ нь: Ходоодны хүчил ихэдсэн үед атропин хэмээх бодис агуулсан эмийг хэрэглэхэд хүчлийн ялгаралтыг багасгах, эмчилгээний үйлдэл үзүүлэх боловч шүлсний ялгаралт мөн нэгэн адил багассанаас ам хатах, хэл хуурайших гаж нөлөө илэрнэ.


Бие махбодын иммунобиологийн өөрчлөлтөөс хамааран илрэх гаж нөлөө


Антибиотикийг ууж хэрэглэхэд тэр нь өвчин үүсгэгч нянг устгахаас гадна хүний биед байдаг ашигтай бичил биетүүдийг нэгэн адил устгаснаас эмгэг төрөгч мөөгөнцөр үүсдэг.


Пенициллины бүлгийн эмэнд харшлын урвал илрэх нь олонтаа тохиолддог.


Донтол


Зарим сэтгэц нөлөөт эмийг удаан хугацаагаар буюу дахин давтан хэрэглэснээс эмийн донтол үүсч тухайн эмийг хэрэглэсний дараа биед хуурамч тааламжтай мэдрэмж төрж, уг эмийг хэрэглэх тэсгэлгүй хүсэл төрнө.


Эмийн хорт нөлөө


Эмийн бодисын нөлөөгөөр бие махбодь бүхэлдээ болон аль нэгэн эрхтэн сонгомлоор хордох явдал эм хэрэглээний практикт нэлээд элбэг тохиолддог. Жишээ нь: Парацетамолын тунг хэтрүүлэн хэрэглэвэл элгийг гэмтээнэ.


Эмийн гаж нөлөөнөөс яаж сэргийлэх вэ?


Эмийг эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн хэрэглэхгүй байх.


Эмийг зөвхөн шаардлагатай үед эмчийн заавраар хэрэглэх


Олон эмийг нэг дор хавсран хэрэглэвэл эмийн гаж нөлөө ихэсдэг тул нэг дор олон эм хэрэглэхээс аль болох зайлсхийх.


Зөвхөн шаардлагатай цөөн эмийг хэрэглэх.


      Эмийг хэрэглэхийн өмнө эмнэлгийн мэргэжилтэн болон тухайн эмийг хэрэглэх заавраас илэрч болох гаж нөлөөний талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглэх.


        Эм хэрэглэх явцад ямар нэг таагүй нөлөө ажиглагдвал эмчид даруй мэдэгдэх.


        Хэрэв ямар нэгэн эмийг хэрэглэхэд таны биед таагүй сөрөг нөлөө ажиглагдаж байсан бол эмчид үзүүлэхдээ энэ талаар урьдчилан мэдэгдэх.


        Донтол үүсгэх нөлөөтэй эмийг дахин давтан хэрэглэхээс аль болох зайлсхийх.


Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?


Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдалд тохирсон эмийг зөв сонгон зохих тун хэмжээгээр, тодорхой хугацааны турш хэрэглэхийг хэлдэг. Эмийн зохистой хэрэглээний хүрээнд эмийг зөв сонгох, тун хэмжээ, эмчилгээний үргэлжлэх хугацааг нарийн тогтоох, хэрэглэх эм нь өөр хоорондоо тохиромжтой байх, хоол ундны дэглэмийг эмийн хэрэглээтэй уялдуулах, эмчилгээний үр дүнг хянах зэрэг олон асуудал багтдаг. Эм хэрэглэгч энгийн хүний хувьд ямар эмийг, ямар хэмжээгээр, өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэх хийгээд хоол ундны дэглэмийг хэрхэн зохицуулахыг зөв шийдэх боломжгүй тул эмнэлгийн мэргэжилтнээс зөвлөгөө авч, түүний дагуу хэрэглэх нь зүйтэй.


Эмийн зохистой хэрэглээ нь эмийг зөв сонгохоос эхэлдэг. Эмийг зөв сонгоход танд эмч, эмийн санч нар туслах болно. Эмийг олгох байдлаар нь:

Жоргүй олгох

Жороор олгох


Эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм гэж ялган үздэг.


Жоргүй олгох эмийг эмийн санчаас зөвлөгөө авч хэрэглэж болно. Харин жороор олгох эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэх шаардлагатай, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийг зөвхөн эмнэлэгт хэвтсэн тохиолдолд эмчийн хяналтанд хэрэглэнэ.


Эмийг буруу хэрэглэвэл ямар сөрөг нөлөө гарах вэ?

Ямар ч эмийг буруу хэрэглэвэл бие махбодид олон сөрөг нөлөө үзүүлэхээс гадна таны эрүүл мэнд болон амь насанд аюул учруулж болно. Тухайлбал:

Эмийг эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн сонгох тохиолдолд өөрт тохирох эмийг зөв сонгон хэрэглээгүй бол өвчний эдгэрэлтэд нөлөөлөхгүй тул өвчин архагшиж, хүндэрч болно. Мөн эдийн засгийн хувьд үргүй зардал гарна.


Эм хэрэглэх дэглэмийг баримтлахгүй өвчний зарим шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц эмээ хэрэглэхээ больсноос өвчин хүндрэх, архагших, эмэнд дасалтай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.


Эмийг тохирсон тунгаар хэрэглэхгүй бол эмчилгээ үр дүнгүй болно.


Хэт олон эмийг нэг дор хэрэглэвэл тэдгээрийн гаж нөлөө давхцан эмийн сөрөг нөлөө нэмэгдэнэ.


Эмийг нэг дор хэт их хэмжээгээр, өдөрт хэт олон удаа эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох, эрхтэн системийг гэмтээх эрсдэл ихэснэ.


Эмийг зөв хэрэглэхийн тулд юу анхаарах вэ?


Манай иргэдийн дунд ямар нэг өвчин туссан үедээ эмчид хандалгүй эмийг өөрсдөө дур мэдэн сонгон хэрэглэдэг, хэрэглэх зааврыг баримтладаггүй буруу дадал хандлага түгээмэл байна. Эм бол өөрийн дураар сонгон хэрэглэдэг бараа биш бөгөөд эмийн хэрэглэх заалт, тун нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдлаас хамааран харилцан адилгүй байдаг тул мэргэжлийн бус хүмүүс өөрт тохирох эмийг тэр бүр зөв сонгон хэрэглэж чаддаггүй. Учир нь эмийн нэр төрөл маш олон бөгөөд зарим өвчин эмгэг болон бага насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхийг хориглосон эм ч олон байдаг.


Аливаа өвчин эмгэгийн үед эмчид хандан зөвлөгөө авч, эмчийн зөвлөсөн тунгаар, хэрэглэх цагийг нарийн баримтлан, зөвлөсөн хоногийн турш зөв хэрэглээрэй.


Та хэрвээ эмчид үзүүлэхээс өмнө ямар нэгэн эм хэрэглэж эхэлсэн бол эмчид үзүүлэхдээ түүнд заавал мэдэгдээрэй. Энэ талаар мэдээлэл өгөөгүйгээс хамт хэрэглэхийг хориглосон эмийг нэг дор хэрэглэх, ижил үйлдэлтэй эмийг хавсран хэрэглэснээс тун хэтрэх зэрэг сөрөг нөлөө гарч болно.


Эмийн санд жоргүй олгодог эмийг бие даан хэрэглэж болох боловч түүнийг аюулгүй хэрэглэхийн тулд тухайн эмийг худалдаж авахын өмнө эмийн санч болон тухайн эмийн “ хэрэглэх заавар”-аас эмчилгээний үйлдэл, үндсэн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт, гаж нөлөө, цээрлэл, өдөрт хэдэн удаа, хэд хоног, ямар тунгаар хэрэглэх талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглээрэй.


Зарим нийлмэл найрлагатай эмийн нэр нь өөр боловч ижил үйлчлэгч бодис агуулсан байдаг. Тухайлбал: Эмийн санд жоргүй олгодог ханиаданд хэрэглэдэг ихэнх эмийн найрлаганд парацетамол орсон байдаг тул эмийг худалдаж авахын өмнө найрлагыг сайтар анхаарч давхардуулан хэрэглэхгүй байх хэрэгтэй.


Хэтэрхий олон эмийг нэг дор хэрэглэвэл эмийн гаж нөлөө ихсэх, харилцан үйлчлэлийн улмаас эмчилгээний үр дүнд нөлөөлж болох тул зөвхөн шаардлагатай цөөн эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй. Эмийг хэдэн удаа хэрэглээд өвчний зарим шинж тэмдэг арилсан ч заасан хугацааны турш дуустал хэрэглээрэй.


Нярай болон бага насны хүүхдэд эм хэрэглэхэд тунг нарийн тохируулах шаардлагатай тул эмчээс зөвлөгөө авч хэрэглэх шаардлагатай.


Жирэмсэн болон хөхүүл эхийн хэрэглэсэн эм ураг болон хүүхдэд сөрөг хортой нөлөө үзүүлж болох тул эмийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Жирэмсний энхий 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь чухал. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглээрэй.


Эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчид даруй мэдэгдэж шаардлагатай арга хэмжээг авах нь зүйтэй.


Эмийг буруу хадгалснаас хугацаа нь дуусаагүй боловч эмчилгээний үйлдэл нь буурч, чанараа алдан эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг тул эмийн шошго дээр заасан нөхцөлд зөв хадгалаарай.

Үрэл эмийн хэлбэр


 Сахарын ширхэгийг эмийн бодис болон туслах бодисоор олон дахин үелэх замаар гарган авсан дотуур хэрэглэдэг эмийг хэлбэрийг үрэл гэнэ. Үрэл нь зөв хэлбэртэй 0,1-0,5гр 4-8мм диаметртэй байна.
    Үрэл эмийн хэлбэрийн давуу талууд
  1. Өвчтөн уухад тохиромжтой бөөрөнхий хэлбэртэй
  2. Үрэл бүхэнд эмийн бодис нь жигд тунгаар тархсан
  3. Хадгалах тээвэрлэхэд тохиромжтой
  4. Эмийн бодисын цочроох үйлдэлийг багасгасан
  5. Гадна нөлөөнөөс хамгаалагдаг
  6. Эмийн муухай үнэр амт далдладаг.
    Үрэл эмийн хэлбэрийн дутагдалтай талууд
  1. Бэлтгэхэд их хугацаа ур чадвар хүн хүч тусгай багаж тоног төхөөрөмж шаарддаг
  2. Бага насны хүүхэд болон ухаангүй өвчтөн хэрэглэх боломжгүй
    Үрэл эмийн хэлбэрийг бэлтгэх технологи
  1. Наалдуулагч холимог бэлтгэх
  2. Үрлийн цөмийг бэлтгэх
  3. Эмийн бодис болон туслах бодисоор үелүүлэн томруулах
  4. Хатаах
  5. Будах
  6. Өнгөлөх
  7. Чанарыг шалгах
  8. Савлах, хаяглах

Шахмал эмийн хэлбэр


 Нэг болон хэд хэдэн эмийн бодисыг туслах бодисийн тусламжтай шахах замаар гарган авсан бат бөх чанар сайтай тодорхой хугацаанд задарч уусдаг гадуур болон дотуур хэрэглэгдэхэд зориулагдан тунлагдсан хатуу эмийн  хэлбэрийг шахмал эм гэнэ.

Шахмал эмийн хэлбэрийн давуу тал 
1. Үйлдвэрлэл үйл ажиллагаа нь бүрэн механикжсан 
2. Эмийн бодис нарийн зөв тунлагдсан 
3. Хадгалах тээвэрлэхэд хялбар олгох тохиромжтой 
4. Эмийн бодис нь урт хугацааны турш тогтвортой
5. Эмийн бодсын эвгүй үнэр амтыг далдлах боломжтой 
6. Эмийг андуурч хэрэглэхээс сэргийлэж шахмал нэг бүр дээр нэрийг бичих боломжтой

Шахмал эмийн хэлбэрийн дутагдалтай тал 
1. Хадгалах явцад хатуурч хатдаг
2. Хүүхэд болон ухааагүй өвчтөн хэрэглэхэд тохиромжгүй
3. Эм ууссаны дараа шимэгдэж буй тэр хэсэгтээ өндөр концентрацийг үүсгэж салст бүрхэвчийг цочроодог. 

Шахмал эмийн найрлаганд ордог туслах бодис 
1. Холбогч бодис
2. Хөвсийлгэгч бодис 
3. Гулсуулагч бодис
4. Дүүргэгч бодис 
5. Будагч бодис
6. Амт үнэр оруулагч бодис 

Шахмал эм үйлдвэрлэх технологи 
1. Шууд шахах арга
2. Мөхлөгжүүлэн шахах арга 
Нийт шахмал эмийн 10% л шууд шахах аргаар үйлдвэрлэгддэг 
Шууд шахах аргаар шахмал эм үйлдвэрлэн гаргахад хэрэглэдэг нунтаг эмийн бодисууд 
1. Урсах чанар сайн 
2. Шахагдах чанар сайн
3. Тодорхой хэмжээний чийглэлтэй байх шаардлагатай. 

Капсултай эмийн хэлбэр


Эмийн бодисын эмчилгээний үйлдлийг сайжруулах эмийн бодисын эвгүй үнэр амтын далдлах надны нөлөөнөөс хамгаалах өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор бүрхүүл хийн тунлагдсан эмийн хэлбэр юм. 

Капсултай эмийн хэлбэрийн давуу тал
1. Эмийн бодисын тунлалт нарийн зөв
2. Гадны нөлөөнөөс хамгаалагдсан
3. Эвгүй үнэр амтыг далдладаг 
4. Био шимэгдэлт түргэн явагддаг 
5. Хөдөлмөрийн бүтэмж өндөр 


Капсултай эмийн хэлбэрийн сул тал 
1. Чийг татаж бүрхүүл гэмтдэг 
2. Хэлбэр дүрсээ алдах
3. Хатуурч шимэгдэлт удааширдаг. 
Капсул гарган авахад түүхий эдүүд Желатин, өөх тос, парапин, метил, целлюлоз, полиэтилен гэх мэт. Желатин бүрхүүлийг тогтворжуулах зорилгоор калийн метабисульфат, бензионы хүчлийн давс зэргийг хэрэглэдэг.


Капсулыг шинж чанараар нь -хатуу
                                                 -зөөлөн гэж ангилна.

Уусмал эмийн хэлбэр


Уусгагч дотор нэг буюу хэд хэдэн эмийн бодис ионы молекул байдлаар тархсан нэгэн төрлийн шингэн системийг уусмал гэнэ. 
Уусмалд хэрэглэж буй уусгагчаас хамаарч 
1. Усан уусмал 
2. Спирт уусмал
3. Глицерин уусмал 
4. Тосон уусмал 
5. Үнэрт ус 
6. Сироп 
Уусмалыг бэлтгэх технологийн үе шат
1. Эмийн бодис болон уусгагчийг бэлтгэх
2. Уусгах
3. Уусмалаа цэвэрлэх (шүүх) 
4. Стандарчлах
5. Савлах
6. Хаяглах шалгах



https://prezi.com/fm9din_qpqez/presentation/

Үр тогтох үе шат





Инноваци гэж юу вэ?
Инноваци гэдэг үгийн гарал үүслийг авч үзвэл  “in nova” буюу шинээр сэдэх, санаачлах гэсэн утгатай латин үг юм. Одоо хэрэглэгдэж байгаа дээрх үгийн утга нэлээдгүй өргөн хүрээг хамрана.
19-р зууны дундуур ялангуяа Германы соёл судлаачдын бүтээлүүдэд “инноваци” хэмээх ойлголт анх орж ирсэн. Анхандаа нэгээхэн соёлын зарим нэг элементийг нөгөө талын соёлд нэвтрүүлэх утга санааг  илэрхийлдэг байжээ. Голчлон тухайн үедээ Европ маягийн ахуй амьдрал, үйлдвэрлэлийг зохион байгуулах аргыг Ази, Африкийн нийгэмд нэвтрүүлэх тухай яригддаг байж. 20-р зууны эхээр австрийн эрдэмтэн Й.Шумпетер, Оросын эрдэмтэн Н.Кондратьев нар “эдийн засгийн хөгжилд шинэчлэл, өөрчлөлт оруулах замаар хямралыг даван туулах хэрэгсэл...” гэсэн утгаар ашигласан нь  үндсэн утгаа одоо хир нь алдаагүй л байгаа. Анхдагч судлаачид:
  • ü Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх,
  • ü Үйлдвэрлэлийн шинэ арга замыг эзэмших,
  • ü Шинэ зах зээл нээх,
  • ü Шинэ түүхий эд гарган авах,
  • ü Үйлдвэрлэлийн салбаруудыг зохион байгуулах гэсэн төрлүүдээр ангилан авч үзжээ. Энэ ойлголт хожим шинжлэх ухаан, технологийн салбарт мөн үйлдвэрлэл, үйлчилгээний талбарт ч мөн ялгаагүй хэрэглэгдэх болсон билээ.
 Орчин үед “Инноваци” /innovation/ гэсэн ойлголт ерөнхий утгаараа “шинэчлэх” гэсэн утга санааг илэрхийлж байна. Инноваци нь товчоор томъёолбол ямар нэгэн бүтээлч санаанаас бодит мэдлэгийг бий болгох, түүнийгээ үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэгдэх, өрсөлдөх чадвар бүхий шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ, шинэ арга зүй, менежмент болгох үйл ажиллагаа гэж ойлгож болно.
Энэ бүх чанараараа хэрэглэгчдийн тодорхой эрэлт хэрэгцээг хангаж байж чадахуйц байх явдал юм.
Өөрөөр хэлбэл шинэ бүтээгдэхүүн, эсвэл шинэ процесст шингэж бүтээгдсэн шинэлэг санаа л “инноваци” болж байна.
Инновацийг бүтээлч шинэ санаа, шинэчлэл гэсэн ойлголтуудтай хольж ойлгох хандлага элбэг байдаг. Ялгааг нь авч үзвэл:
Бүтээлч шинэ санаа /creativity/ - Энэ нь шинэ санаа, сэдэл, төсөөллийг бий болгохыг хэлнэ. Нээлт, зохион бүтээлт, патент, бүтээгдэхүүний тэмдэг, шинэ санаагаа саналын хэлбэрээр илэрхийлэх, шинэ юмуу боловсронгуй болгосон бүтээгдэхүүн, ноу хау, стандарт, зөвлөгөө, аргачлалын хэлбэрээр, зах зээлийн судалгааны үр дүнгийн хэлбэрээр тус тус илэрдэг. Мөн шинэ санаа, зүйлийг өөрийнхөө хэрэгцээг хангах, худалдах зорилгоор бүтээдэг.
Инноваци - Шинэ сэдлээ бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ болгох явц нь юм. Шинэ зүйл хийхийн тулд маркетингийн судалгаа, эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажил явуулж, үйлдвэрлэлийн зохион байгуулалт- технологийн бэлтгэл ханган үр дүнг тодорхойлдог. Ингэсний дараа обьектыг өөрчлөн шинэчлэх, тодорхой үр дүн гаргах зорилгоор шинэ зүйлийг нэвтрүүлсний эцсийн үр дүн нь инноваци байна.
Шинэчлэл  /reform/ - Макро түвшний өргөн хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэлтийг хэлнэ.
Инноваци - микро түвшинд өрнөж буй шинэчлэлүүдийн тухай ойлголт юм.

Инновацийн сөрөг тал

  • ü Зарим шинэ зүйл эрс хохиролыг авчрах нь бий
  • ü Үлэмж хэмжээний материал, санхүү, хүн хүчний хөрөнгө оруулалт шаардагдах
  • ü Шинэ зүйл нь өмнөхөө шахан гаргаж байдаг
Инноварцийн давуу тал
Инноварийн мөн чанарыг тодорхойлогч хүчин зүйлийг тогтоох нь цаашид явуулах судалгаа, шинжилгээний зорилго, бүтэц, цар хүрээг тодорхойлох эхлэлийн цэг болно
Инноварци нь

  • ·        Хувь хүн
  • ·        Өрх гэр
  • ·        Албан байгууллагын түвшинд
  • ·        Улс үндэстэн
  • ·        Бүс нутаг
  • ·        Дэлхийн хөгжлийн суурь гэж хэлж болохуйц өргөн цар хүрээ бүхий ач холбогдолтой байдал

Инноварци яагаад чухал вэ?
·        Инноваци өсөлт хөгжил бий болгодог.
·        Инноваци амьдралын стандартыг өсгөдөг-хямд үнээр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломж
·        Хэт хуучирсан зүйлийг халах боломж
Гол үүрэг:
   v Нийгмийн эв нэгдэл
   v Тэгш байдал
   v Ядуурлыг буруулах
Монголын Шинжлэх ухааны технологийн хууль:
“Инноваци гэдэг нь эрдэм шинжилгээний ажилын үр дүнг эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх цогц үйл ажиллагаа”

КАТАБОЛИЗМ Амьд биеийн эс дотор нийлмэл бодис нийлэгжих үзэгдлийн зэрэгцээ бас задрах үзэгдэл буюу катаболизм (диссимиляци) байнга явагд...